A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/oyunii/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/oyunii/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

Ном уншиж буй бүсгүй Ном уншиж буй бүсгүй

Мэдээ

Ном уншиж буй бүсгүй

НОМ УНШИЖ БУЙ БҮСГҮЙ

Бид Пабло Пикассо бүтээсэн зургийг үзэж байна. Зураач энэ зургаа өөрийн сюрреализмын үедээ 1932 онд зурсан юм. Пикассогийн ийм зургуудыг үзэгчид арай өөрөөр харж ойлгох хэрэгтэй болдгийг хэлэх юун... Зөөлөн суудалд тухлан ном уншиж байгаа залуу бүсгүй нүдээ анин бодлогширчээ. Бүсгүйн тайван амгалан төрх биднийг ч тайвшруулна. Тэр номноосоо амар амгаланг олсон мэт. Бүсгүй номын хуудсаас нүдээ өөрийн эрхгүй салган дөнгөж сая уншсанаа сэтгэл дотроо төсөөлөн дүрслэнэ. Энэ нам гүм орчин биднийг ч эзэмдлээ. Ном нь өвдөг дээр нь дэлгээстэй. Юу ч түүнд саад болохгүй тэр хичнээн сэтгэл тайван сууна вэ? Эмэгтэй хүн ном уншин суух агшин юутай үзэсгэлэн гоо вэ? Хэн ч түүнийг бүү цочоогоосой билээ. Ийм амгалан дөлгөөн хормыг эвдэж зүрхлэх хүн үгүй биз ээ.Энэ л чигээрээ байвал ертөнц тэр чигээрээ амар тайван байх биш үү?

Бүсгүй хамгийн хайртай бүхнээ сэтгэл дотроо бодож сууна. Эргэн тойрондоо өгөөмөр хайр, аз жаргал, баяр баясгаланг тэрбээр хүсэн уринам. Амьдралын аар саар, шалдар бульдар бүхнээс тэр хоромхон ч атугай хөндийрөөд номын амтанд шимтэн тайвширчээ. Дахин хэлье, уншиж буй номоо өвөр дээрээ тавин бодолд умбасан бүсгүйн гоё сайханд дурлаад ханашгүй. Өвөр дээрх дэлгэсэн номонд учир их бий. Бүсгүй уншиж буй номынхоо шидэт ертөнцөөр аялаад ханашгүй...Мөрөөдлийн хан хүү түүний гараас хөтлөн замчилсаар, алс холын  өндөр уулан дээрхи үлгэрийн гоё шилтгээндээ урин авчирлаа. Бүсгүйн зүрх аз жаргалаар бялхан булгилна.Цайзын хаалга өөрөө онгойж цаанаас нь үзэсгэлэн төгөлдөр мөнх ногоон цэцэрлэг угтлаа. Тэртээ дээрээс уулын горхины цовоо урсгал сэтгэл гижигдэн бургилж, жигүүртэн шувууд жиргэн баясан цэнгэцгээнэ. Булгийн усны цэнгэг униар дээш хөөрч алтан нарны наагуур солонгын өнгөөр туяарна. Хаа нэгтээгээс уяруун намуун аялгуу эгшиглэн бүсгүйн зүрхэнд хайр бялхлаа...Үүнээс цааш тэр юу мөрөөдсөнийг үзэгчид та нар олж хараарай. Дөрвөн хананы дунд гэлээ ч ном уншин суугаа эмэгтэй хүний бодолд юу эс орж ирэх вэ дээ...

Ном уншин суугаа эмэгтэй нь Мари Терез Вальтер юм. Пикассогийн сэтгэлийг хөдлөгсөн энэ бүсгүйн дүр зураачийн ная гаруй бүтээлд мөнхөрчээ. “Тольдож буй бүсгүй”, “Нойр”, ”Цэцэгтэй эмэгтэй”, ”Шар бүс” гээд зургуудыг нь олж үзээрэй. Зураачийн амьдралд орж ирсэн Мари уран бүтээлийн сюрреалист үзэл санаатай нь давхацсан билээ. Пикассогийн хөрөг зургуудын эзэд нь зурган дээр дүрслэлсэнтэйгээ тийм ч адилгүй байдаг. Харин шаргал үстэй цэнхэр нүдтэй залуу бүсгүйн хөргийг харсан үзэгчид шууд л Мари болохыг таньдаг онцлоготой. Өвөр дээрээ ном дэлгэн тавьсан бүсгүйг хайрлаарай. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/postview.php

Line Number: 96

Сэтгэгдэл үлдээх

0/500
Та номоо байршуулахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу

И-Мэйл: tseneg_mn@yahoo.com, Утас: 9427-7079

Loading …